Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Тоглолтуудын тухай, мэдээ баримт гэх мэт ерөнхий хэлэлцүүлгүүд энд
Хэрэглэгчийн хөрөг
boboZ
Шилдэг бичигч
Бичлэг: 126
Элссэн: Ня 12-р сарын 03, 2017 3:44 pm
Байрлал: @the pub with my mates
Талархсан: 16 удаа
Талархагдсан: 55 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн boboZ » Лх 12-р сарын 27, 2017 12:05 pm

8н тэнцээ авсан байх юм. Дан л илүү баг нь байж байгаад тэнцсэн, хамгийн харамсалтай тэнцээнүүд нь энэ топуудтай хийсэн тэнцээнүүд. Виллианы "цохилт", Манюгийн "довтолгоо", Арсеналын Минолет 3 байгаагүй бол өдийд бараг 2т явж байх байсан байна шүү. Тэгээд 2хон хожигдсон. Нэг нь Ловрен талбайд толгойгүй гарч ирээд Тот-д алуулсан, нөгөөх нь Ситигийн талбай дээр Мане карате хийгээд алуулсан. Гээд харахаар тоглолтын чанар агуулгаараа ПЛ-дээ Ситигийн дараа л байгаад байна даа. Өвөл Ван Дик ирэх нь тодорхой болсон гэсэн, хаалгачыг одоо солих л хэрэгтэй дээ.. Тэгээд Манэ хүртэл сэлгээнд суухад баг гоолыг асуудалгүй хийж байна шүү дээ..
He who betrays will always walk alone...

Хэрэглэгчийн хөрөг
otgonbatt
Хуйлруулан бичигч
Бичлэг: 160
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:56 am
Байрлал: Яг ард чинь
Талархсан: 12 удаа
Талархагдсан: 41 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн otgonbatt » Лх 12-р сарын 27, 2017 12:10 pm

Харин манайх одоо ямар их тэнцээ вэ
Үр дүнгээ хадгалж чадахгүй тэнцэнэ гэдэг хамгаалалт хаалгачых л даа
ТҮС ТАС

Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 149
Элссэн: Мя 12-р сарын 19, 2017 6:50 pm
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 90 удаа
Талархагдсан: 48 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн boldbold » Лх 12-р сарын 27, 2017 2:22 pm

Сити гүйцэхгүй нь тодорхой, 8 тэнцээ 8 оноо. 3 хожоод 5 хожигдох нь онооны хувьд илүү байна шдээ. Хуурай тэнцээ ховор гэхээр урд хэд хийдгээ хийж байна, харин ард хэдийг яалтай билээ..
YNWA

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн biggy » Мя 1-р сарын 02, 2018 11:31 am

сүүлийн 2 тоглолт яасан аятайхан болчихов оо, кайфтай байна шүү.
Окс-д улам л дуртай болоод байгаа, тийн :D :D
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Tomrookop
Бичлэг: 29
Элссэн: Пү 12-р сарын 28, 2017 1:34 pm
Талархсан: 4 удаа
Талархагдсан: 37 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Tomrookop » Мя 1-р сарын 02, 2018 11:47 am

Hello 2018

Өнгөрсөн 1 сарыг санаж байна аа. Хүснэгтийн оройд шахуу байрлаж шинэ онтой золгосон ч Мане Африкийн тэмцээн рүү яваад утгаараа чойрсон доо. Ёстой л сайн цагт цуглуулсан 3 оноонуудын ачаар улирлын сүүлд 4 байрны төлөө тэмцэх эрхтэйгээ үлдэж Ав.лигт орж чадсан.

Өчигдрийн тоглолтыг ёстой л энэ айдастай цуг үзсэн дээ. Довтолгооны дөрвөлөөс 1 нь л урд шугаманд сэлгээний мастеруудтай талбай дээр гарч, бөмбөг эзэмжилт, дамжуулалт гээд цаанаа л нэг аргуу тоглолтыг эхлүүлсэн. Миний хувьд 0-0 гэдэг үр дүнтэй бараг эвлэрчихсэн байхад Мане нэг ёндоорч тооны харьцааг нээсэн. Хамгаалж л болохгүй шүү, дамжуул дамжуул гээд өөртэйгөө хэрэлдэж байх зуур эхнэр нэг нүдээ нээж харсанаа " Утсаар яриад байгаамуу" гэж тоглолтын тэмпийг нэг эвдэх...

Бобби орж ирээд уг нь хэд хэдэн аюултай момэнт үүсгэж айлыг довтлуулах боломж олгоогүй ч хүссэн үр дүнгээ авч чадсангүй. Тоглолт дуусахад тэдэн минут гээд дунд долоовор хуруугаа солбин фингшүрч тоглолтонд төвлөрч байхтай зэрэгцээд Миноле тээр холоос гарч ирж сонин бөмбөг гаргалт хийж тэр нь багт сандрал энээ тэрээ бага зэрэг авчирсан уу яасан тэгээд удаа ч үгүй гоол орсон доо. е":,.е"?: гээд орилоод ороо нэг сайн дэлсээд авахтай зэрэгцээд хүү нойроо харамлан цочиж гэр гийгүүлэгчийн амгалан тайван байдал алдагдуулсан хэргээр унтлагын өрөөнөөс зочны өрөө рүү цөллөгдөх ялд унав аа гэж...

Энэ улиралд өмнөх шиг нэмэлт цаг болоод шийдвэрлэх эгзэгтэй үед гоол гээчийг мартаад байгаа багтаа итгэж ядан ямар ч байсан тоглолт өндөрдүүлэхээр шийдэж зочны өрөө рүү амандаа хараалаа шивнэсээр гэдэн годон...

Жан бөмбөгөө туун урд шугамны тоглогч нарыг нээгдэхийг харж харж нэг дамжуулалт өгсөн нь оновчтой байгаагүй ч айл алдаа хийж дамжуулалтанд саад учруулжээ. Бөмбөгний ард Чамбо зогсож айлын 16 руу л хаяад цаг дуусах байхдаа гээд тэнцээтэй эвлэрэн сууж байхад бэлдсэн хувилбар гэлтэй дажгүй комби үргэлжилж айлын хаалганы торыг хөдөлгөж ямар ч байсан харахыг хүссэн нэмэлт цагийн хожлын гоолыг харлаа...үзлээ...биширлээ...Шоконд орлоо...Зүгээр л инээгээд л байх тэр кайф. Орилох, чарлах, цохих нүдэх ямар ч үйл хөдлөлгүй шок...Инээд алдсаар байдгийнхаа баруун хаяанд очиж нүүр дүүрэн инээсэн хүн орондоо хэвтэхтэй зэрэгцээд "Яасан хожигдчихсон уу" гэх намайг өрөвдсөн дуу хоолой... Өөдөөс нь бахархалтайгаар... Гүү чиш. Сэлгээний багаараа л хожино ш дээ муу сугуудыг....
``You'll Never Walk Alone```

Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Ганган бичигч
Бичлэг: 238
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 8:43 pm
Талархсан: 119 удаа
Талархагдсан: 115 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Шинээ » Лх 1-р сарын 03, 2018 11:09 am

Tomrookop бичсэн нь:
Мя 1-р сарын 02, 2018 11:47 am
Hello 2018

Өнгөрсөн 1 сарыг санаж байна аа. Хүснэгтийн оройд шахуу байрлаж шинэ онтой золгосон ч Мане Африкийн тэмцээн рүү яваад утгаараа чойрсон доо. Ёстой л сайн цагт цуглуулсан 3 оноонуудын ачаар улирлын сүүлд 4 байрны төлөө тэмцэх эрхтэйгээ үлдэж Ав.лигт орж чадсан.

"Яасан хожигдчихсон уу" гэх намайг өрөвдсөн дуу хоолой... Өөдөөс нь бахархалтайгаар... Гүү чиш. Сэлгээний багаараа л хожино ш дээ муу сугуудыг....
Хаха. Гоё гоё. :o :o

Харин яг тэр 1 сарын алдаанаасаа Клопп сайн суралцсан гэж найдъя. Тийм ч учираас 12 сарын тоглолтуудад байнгын ротейшн хийсэн байх. Бас нодлингийхийг бодвол ч сэлгээ хамаагүй дориун болжээ.

За одоо Сититэй яаж алалцах бол гэж бодохоор л догдлоод байна шүү.
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 149
Элссэн: Мя 12-р сарын 19, 2017 6:50 pm
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 90 удаа
Талархагдсан: 48 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн boldbold » Да 1-р сарын 08, 2018 2:44 pm

Тэнцэж яваад сүүлд барьсан тоглолт ойрын хэдэн лигийн тоглолт дээр хараагүй.. дахиад тэнцчихлээ гээд харж байсан гоё комби хийсэн дээ.. Хожил авсаны дараах 7 хоног агаар дээр явдаг шдээ, амьдрлын тэмп багийн тоглолтоос хамаараад байх шиг хаха..

Урд жилүүдийн сэлгээг бодохоор л уур хүрээд байдаг юм, бараг л ясли ажиллуулаад байгаа юм уу хаашайн юм.. одоо бол өөр, сэлгээ сайн бол гараа сайн гэж, гарууд бэлтгэл дээр алалцдаг байхдаа.. тэр утгаараа Клопп олон хүн гараанд гаргаж мотавицжуулж байна..
YNWA

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн biggy » Да 1-р сарын 15, 2018 10:30 am

За ёстой тасархай тоглолт боллоо тээ.
Ноднингийн алдаагаа зассан төгс гэмээр баг байсан даа Сити. Дотроо битүүхэн алтан цом өргөх мөрөөдөлтэй л байсан байгаа. Би ч энэ тоглолтонд хожно гэсэн итгэлтэй л үзсэн, угаасаа Сити суугаад эхэлсэн байсан, сүүлийн хэдэн тоглолт дандаа гоол алдаж, хойноос нь нэхэж хожсон. Манайх ч эхлэж гоол хийгээд, Сити задгайрхаар сөрөг хийгээд гээд энд бараг бичсэн байгаа байх хэхэ.
Тоглолтын хувьд агуулга болоод хэлбэр талаасаа хөлбөмбөгийн фанатуудын хүсэн хүлээдэг төгс тоглолт боллоо. Тоглолтыг үзсэн бүх өөр багийн фанатууд ч хэлж байна. Лигийг итгэл төгс тэргүүлж байгаа баг алтан цом өргөх хүсэлтэй бол ТОП 4-ийн төлөө явж байгаа баг тэрийг нь нухаж, хүснэгтийн өөдөө мацах, багийн түлхүүр тоглогчоо явуулсан ч бид нар байгаа шүү гэдгээ мэдрэх маш чухал тоглолт.
Тоглогчидтой ярих юм алгаа, бүгд хичээж тоглолоо. Окс дуртай болоод байгаагаа хэлсэн, тэрнийгээ ч баталлаа, маш сайн байлаа. Фи үнэхээр хэрэгтэй юм, хурд муутай юм шиг мөртлөө байнга айлыг уншиж, бөмбөг таслах юмаа. Довтолгооны 4 бүгд гоол хийнэ гэдэг хангалттай. Хамгаалалтын мэр сэр алдаа гарсаан, эхний гоол алддаг дээр Гомез буруу тооцоолсон, сүүлд хамгаалагчид буруу байрласан гээд. Гэхдээ л хожсон нь сайхан байлаа.
Даанч хэлэхгүй өнгөрөх арга алга, уучлаарай охидуудаа /ялангуяа Тунгаа нтр :D / Кариус бол бишээ, үнэхээр ДеХиа шиг болчихгүй л бол уучлаарай байна шүү.
Өвлийн наймааны цонхоор нэг хаалгач руу харчихгүй л юм байх даа. Саяны энэ супер тоглолт ямар ч хөлбөмбөгчийн сэтгэлийг татна шүү, ялангуяа хаалгач нар ирэхийг хүсэх л байх хэхэ. Ер нь юм юмтай супер тоглолт боллоо. 4-1 гэсэн үр дүнгээ хамгаалж сурах хэрэгтэйг бас ойлгуулсан, хэзээ ч санаа амар байж болохгүй гэсэн тоглолт, илүү 5 мин байсан бол Сити бүр нэмэхээр ч байлаа.
Шинэ 7 хоног сайхан эхэлж байнаа.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Tomrookop
Бичлэг: 29
Элссэн: Пү 12-р сарын 28, 2017 1:34 pm
Талархсан: 4 удаа
Талархагдсан: 37 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Tomrookop » Да 1-р сарын 15, 2018 2:10 pm

Фирминогийн гоол, Мухамед Год Салахын гоол дээр тэр муухай царайтай хаалгачийг нь баахан тавлаж инээлээ ш дээ. Үнэн ядаргааны тоглолттой гар байна лээ ш дээ. Хамгаалагчтайгаа зэрэгцээд л бөмбөг цэвэрлээд шаахын. Байн байн урагшаа гүйж гарч ирээд тэрэнд нь тилт авчих гээд лайтайм байна лээ. Тэгсэн манай Кариус модон өмд шахчихсан аятай зүгээр л зогсож байдаг наасан.

Ёстой л Хард Рок Хүнд Метал сонсдог гаруудын кайфыг өчигдөр мэдэрсээн мэдэрсэн. Одоо манайх анбийтэн нтр ярих цаг болцон уу хэхэ. Хүснэгт харсан чинь 2 байр аймар хөөрхөн дулаахан харагдаад байхын. Тэндээ л үүрлээд Ситигийн салхин дор хэвтчихвэл тээ.
``You'll Never Walk Alone```

Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 149
Элссэн: Мя 12-р сарын 19, 2017 6:50 pm
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 90 удаа
Талархагдсан: 48 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн boldbold » Да 1-р сарын 15, 2018 3:55 pm

Амттай хожил. Энэ тоглолт их олон зүйлсийг хүмүүст өгөх тоглолт байсан. Хугарлын цэг гэдэг шиг багт бол маш хэрэгтэй хожил боллоо. Цаашаа эрчээрээ тоглоод амжилттай ахиулчихвал.
Амжилттай зүйлс олон байсан ч хаалгач, тэгээд сүүлийн минутанд 2 гоол алдаж байгаа нь анхаарах хэрэгтэйг харуулаад өгчихлөө.
YNWA

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 12 ба 0 зочин