1 хуудасны 18 дахь нь

Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Лх 11-р сарын 08, 2017 2:53 pm
Бичсэн Redman
За шинэ улаан булангийн тоглолтын анализ, хэлэлцүүлгийн талаар өгүүлдэг анхны сэдвээ нээж буйдаа баяртай байна өө.
Сэдвүүд давхардахгүй, эхнээсээ гоё цэгцтэй явчихвал амар байх тээ...

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Мя 12-р сарын 05, 2017 10:59 pm
Бичсэн otgonbatt
Сүүлийн үеийн манай багийн тоглолтын сэргэлт нь Фирминогийн сайн тоглолттой шууд хамааралтай гэж бодож байна.
Улиралын эхэн хэсэгт нэг л эвээ олж өгөхгүй форм тогтворгүй байсан одоо бол харин тэр үнэхээр сайн тоглож байна даа манай багийн мотор нь юм гэж хараад байгаа

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Пү 12-р сарын 07, 2017 10:42 am
Бичсэн boboZ
ССС-ын үедэх секси хөлбөмбөгөөс илүү секси хөлбөмбөг үзүүлж байнаа. Салах, Коу, Фирмино 3н тэр нэгэндээ дамжуулж байгаа гүйлт хийж байгаа н тэр арай халуухан уу гүү юу хахах.. Одоо сүүлийн 16д бол энэ том багууд манайхаас үнэндээ жийрхэж байгаа. Реал, Юве, Баерн 3-с надад Юве нь илүү эвгүй санагдаж байна. Хамгаалалтын суурь арга барил нь манайд таарахгүй байж магадгүй. Реал, Баерн 2той бол ёстой сексдээд л гарах байх хаха. Ялангуяа Реалтай таарж тэр жилийн Бренданы үед доромжлуулж байсан хариугаа авмаар байна. За бусад багууд бол нээх аймар санагдахгүй байгаа. Харин цаашаа явбал Английн багуудтай таараад л жинхэнэ сонирхолтой болж эхлэх байхдаа..

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Пү 12-р сарын 07, 2017 10:56 am
Бичсэн biggy
ФИрминогоос гадна дундын шугамны баланс их хэрэгтэй байгаа санагддаг.
Одоогийн байдлаар манайд Жан, Жини 2 гарсан тохиолдолд их аятайхан болоод байх шиг санагдана.

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Пү 12-р сарын 07, 2017 11:08 am
Бичсэн boboZ
Хендо хөөрхий юу гэж бодож суудаг болдоо. Яах аргагүй Хендогүй дундын шугам илүү бүтээлч нягт гоё урссан хөнгөн тоглолт үзүүлээд байх юм хэхэ. Арай энэ муу сда нар намайг суунгуут л албаар алж хядаад байхын сда гэж суудаггүй л байлгүй тээ.. :D

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Пү 12-р сарын 07, 2017 11:50 am
Бичсэн Шинээ
boboZ бичсэн нь:
Пү 12-р сарын 07, 2017 10:42 am
Ялангуяа Реалтай таарж тэр жилийн Бренданы үед доромжлуулж байсан хариугаа авмаар байна. За бусад багууд бол нээх аймар санагдахгүй байгаа. Харин цаашаа явбал Английн багуудтай таараад л жинхэнэ сонирхолтой болж эхлэх байхдаа..
Би бол эхний ээлжинд Базелтай таарч 14 оны хариугаа авмаар байна. Гэхдээ лайтай л баг л даа. Дараа нь Реал нтртэй учираа олно биз.

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Пү 12-р сарын 07, 2017 11:55 am
Бичсэн Chinggis
Ажаад байхнээ Жини-ийн тоглолт дундын шугамд асар нөлөөтэй байгаад байгаам. Жан бол яг гол цэвэрлэгч дээр тоглосон хэдий ч байраа тогтвортой хамгаалж чадхгүй байх шиг. Ихэнхдээ Ловрен Жини 2 цуг ирэлцэж аюултай момент дээр нөхөөд байгаам. Жини-д бол ер нь яг байрлал гэдэг зүйл байдаг юмуу гэмээр л гүйхийн. Бөмбөгөө хархаас гадна талбайгаа их сайн харж байх шиг. Алонзогоос дутхааргүй нөлөөтэй байх шиг. Бобби харин довтлогч статустай болхоос яг Жини-ийн ихэр аятай энд тэнд л явж байхийн. заримдаа цэвэрлэгч аятай л хамгаалалт сайн хийнэ.

За Коу тай бол ярилтгүй юмаа. бөмбөг аваад эргэж байгаа элдэвлэж байгаа гэж Луйсаас дутах юм алга. гэм нь биедүүлээд уначих гээд, заримдаа эвгүй бохир таклууд өөр дээрээ дуудаад байх шиг. Айлын мудакууд ч хайрлан гэж юу байхав. Манэ Салах 2 бол эсрэгээрээ бие хаа гэж бараг төвийн хамгаалагчтай ч алалцхаар шахуу улсууд түүх ч гүй юм.

Манэ - Бобби - Салах
Коу - Жини
энэ 5 дээр голлож түшиглээд сэлгээнд нь:

Лалана - Старриж - ОКС
Хэндо - Милнэр

английн ялгуусан 5 байхад ч бас л ямарч багтай дээлээ уралций л гэмээр байна. 8-)

Хөөрхий өчигдөр англичууд сэлгээнд бараг төрийн дууллаа дуулаад байжийсан байх шүү :P

*Лайк нтрийг тун удахгүй оруулнаа. бас тохируулах янзлах юм нь их ажилтай байнаа

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Пү 12-р сарын 07, 2017 2:31 pm
Бичсэн Redman
Клопп ротэйшнийг их гоё тааруулаад байх шиг
Өчигдөр бол үнэндээ нэг их зоволгүй нухчихлаа
Асуудлыг эхний 20 минутанд шийдцэн болохоор аймаар амь тавьсан ч үгүй

Аргагүй зайлуул энэ муу Спартак ч класс хол дутуу юмдаа. Аранга дутлаа, хувь тоглогчийн ямар ч их алдаа гаргадийн

Коутиньогийн сүүлийн гоолыг дахиад үзээрэй. Тэр пасс өгөхөөсөө өмнө нэг тал руугаа дараад эргэж бгаа этр нь класс юмөөө

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Пү 12-р сарын 07, 2017 3:23 pm
Бичсэн Admiral
Нэг пижигнэхээрээ ч аймаар бнаа... Ямар ч багтай үзэхээр л бна даа...

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Ба 12-р сарын 08, 2017 5:06 pm
Бичсэн Шинээ
Туршсын :D.
Коу Спартакын хамгаалагчийн эхлээд Хотдогд дараа нь чипсэнд явууллаа гэнээ. :lol: