• Нүүр
  • Мэдээ
    • Ярилцлага
    • Нийтлэл
    • Товч Мэдээ
    • Шуум
    • Копуудын сэтгэгдэл
    • Зарлал
  • Тоглолт
    • Тоглолтын хуваарь
    • Лигийн хүснэгт
    • Тоглолтын тоймууд
    • Статистик
  • Бүрэлдэхүүн
    • Үндсэн баг
    • Дасгалжуулагчид
    • Нөөц баг
    • Академи
  • Түүх
    • Цом, шагналууд
    • Хүндэт самбарууд
    • Менежерүүд
    • Хилсборо 1989
    • Хэйзэл 1985
    • Рекорд, амжилтууд
    • Өмсгөлийн түүх
  • Фэн клуб
    • Танилцуулга
    • Гишүүнээр элсэх
    • Дүрэм журам
    • Зургийн цомог
    • Үйл ажиллагаа
  • Медиа
    • Дуу
    • Видео
    • Зургийн цомог
    • Татац
    • Мобайл
  • Форум
  • Холбоос
  • Нэвтрэх
  • Бүртгүүлэх

Ливэрпүүл vs Суонси Сити (тоглолтын өмнө)


Булан: Мэдээ
2013 он 02 сар 17 өдөр 02:49

Хаана: Энфилд Роуд 
Хэзээ:  2013.02.17-нд 23 цагаас 
Гаргах суваг: Боловсрол суваг ТВ 
Шүүгч: Ховард Уэбб

 

Энэ улиралд Ливэрпүүл Свонситой 2 удаа тоглоод байгаа бөгөөд, эхлээд Лигийн цомийн тэмцээний Энфилдэд болсон тоглолтод 3-1 хожигдсон бол, Прэмиэр лигт Свонсийн Либэрти цэнгэлдэхэд 0-0 харьцаатай тэнцсэн.

Прэмиэр лигт 2 баг адил 26 тоглож Свонси 37 оноотой 7-д, Ливэрпүүл 36 оноотой 9 дүгээр байранд жагсаж байна. Прэмиэр лигийн сүүлийн таван тоглолтод Свонси 2 хожиж, 2 тэнцэж, 1 хожигдсон бол Ливэрпүүл 1 хожиж, 2 тэнцэж, 2 хожигдоод байна.

Ливэрпүүл сүүлийн 5 тоглолтодоо ялалт авч чадаагүй бөгөөд сүүлийн 15 жилийн хугацаанд 1 удаа, 2010 оны 10 дугаар сард Рой Ходжсон удирдлаганд 6 тоглолт дараалан ялж чадаагүй ажээ.

Харин Свонси Лигийн цомд Ливэрпүүлийг хожиж, тэмцээнээ амжилттай үргэлжлүүлсээр шигшээ тоглолтод шалгараад байна.

Боломжит гарааны бүрэлдэхүүн:

Ливэрпүүл 4-3-3

Ливэрпүүлээс өвдөгний гэмтэлтэй Ж. Фланаган болон М. Кэлли удаан хугацаанд талбайд гарах боломжгүй байгаа бол үндсэн багийн бусад тоглогчид тоглох боломжтой байгаа бөгөөд өвлийн наймааны цонхоор авсан Коутинио болон ташааны гэмтлийн улмаас сүүлийн 2 тоглолт өнжөөд буй Д. Старридж гарааны бүрэлдүүнд багтаж магадгүй юм.

Сүүлийн үед  4-4-2, 4-4-1-1 зэрэг хувилбарийг туршиж байгаа Рожерс өөрийн дуртай 4-3-3 хувилбараар тоглож, Европа лигийн тоглолтонд амаарсан, Д. Аггэр, Лукас, Шэлви нарыг  үндсэг бүрэлдэхүүнд гаргаж магадгүй юм.

Свонси 4-2-3-1

Ворм - Рангэл, Уиллиамс, Бартли, Дэвис - Ки, Дэ Гузман - Дайэр, Эрнандэс, Рүтлэдж - Мичу

Свонсийн гарааны тоглогчдоос хэд хэдэн тамирчин гэмтэлтэй байна. Төвийн хамгаалагч Чико, зүүн жигүүрийн хамгаалагч Тэйлор нар тоглолтод оролцох боломжгүй, хагас хамгаалагч Л. Бриттон тоглох эсэх нь эргэлзээтэй байна. Чикогийн оронд багийн ахлагч Монк, Бартли нарын аль нэг нь тоглох боломжтой.

Тоо баримтууд:

- Өнгөрсөн улиралд Свонси дээд лигт дэвшснээс хойш Ливэрпүүл Прэмьэр лигт  3 удаа тоглохдоо 2 тэнцэж, 1 хожигдож нэг ч гоол оруулж чадаагүй байна.

- Прэмьер лигт  Ливэрпүүл Энфилдэд сүүлийн 7 тоглолтоос 5 ялаад байгаа бол Свонси сүүлийн 6 зочлон тоглолтоос ердөө 1-хэн удаа ялсан.

- Свонси энэ улиралд тоглолтыг оноогоор тэргүүлсэн байдлаас ердөө 2-хон оноо алдсан.

- Ливэрпүүл (503) Европын топ лигийн багуудаас 500-с олон удаа хаалга руу цохисон цорын ганц баг.

- Энэ улиралд Прэмиэр лигт нийт оруулсан гоолынхоо хамгийн олон хувийг  цэвэр тоглолт үргэлжилж байхад (open play) оруулсан 3 баг Свонси - 92%, Нью Касл - 82%, Ливэрпүүл -  77%.

- Ливэрпүүл энэ улиралд хүснэгтийн эхний 10-т жагсаж байгаа багуудаас нэг ч хожил авч чадаагүй. 7 тэнцэж, 7 хожигдсон.

Г.Түвшиндалай

(0) Сэтгэгдэлүүд:
( 374 ) Уншсан
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү!
Рэйна - Эргэн ирсэн тала ...

Ливэрпүүл 3 - 0 Виган то ...

Суарэз: Би Ливэрпүүлд уд ...

Суарэз 10-р сарын шилдэг
6-р сар (36 мэдээ)
5-р сар (50 мэдээ)
4-р сар (84 мэдээ)
3-р сар (68 мэдээ)
2-р сар (50 мэдээ)
Хэнийг багтаа авч үлдэхийг илүүд үзэж байна?




2010 © Ч.Энхтүвшин

Үйлчилгээний нөхцөл | Нууцлалын баталгаа | Хамтран ажиллах | Бидний тухай | Холбоо барих